Төслийн судалгааны ажил өмнө нь хийгдсэн ТЭЗҮ, судалгааг суурь болгон нарийвчлан ажилласан. Ингэхдээ “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой ” ХК -иудын тавантолгой ордыг түшиглэн барих 300МВт чадалтай цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ, “Оюутолгой” ХХК-ийн 450МВт чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-г ашигласан.

Төслийн нэгжийн захиралд зөвлөх үүрэг бүхий мэргэжлийн зөвлөх баг 2013 оны 6 сарын 27 -ны өдөр байгуулагдан ажиллаж байна.

Таван толгойн орд газар нь хуучин Тvшээт хан аймгийн Говь тvшээ гvний хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд ард байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Таван толгой хэмээн нэршсэн ажээ.

Төслийн санхүү, техник болон хуулийн зөвлөхүүдтэй төслийн бэлтгэл шатны талаар зөвлөлдөж, олон улсын хөрөнгө оруулагчдад хүргүүлэх саналыг боловсруулахаар бэлтгэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, "Тавантолгой Цахилгаан Станц" төслийн захирал, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайханы "Мега төсөл ба хөгжил" лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг лекц "Боловсрол" телевизээр цацагдсан юм.

Төслийн нэгжийн захиралд зөвлөх үүрэг бүхий мэргэжлийн зөвлөх баг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Төслийн удирдах хороо хуралдаж байгаль орчны үнэлгээний "Грийнтрэндс" ХХК, инженер-геологийн "Сойлтрэйд" ХХК-ийг төслийн талбайд мэргэжлийн судалгаа хийх компаниар сонголоо.

Төслийн удирдах хороо хуралдаж санхүүгийн зөвлөхөөр Японы "SMBC" банк, хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Shearman & Sterling", техникийн зөвлөхөөр Автсралийн "WorleyParsons" компаниудыг сонголоо.

Төслийн хууль, санхүү, техникийн зөвлөхөөр ажиллах сонирхолоо илэрхийлсэн компаниудын ажлын саналуудыг хүлээж авлаа.

Сайн төсөл хийхийн тулд олон улсад нэр хүндтэй сайн компани, мэргэжилтнүүдийг төсөлд татан оролцуулах шаардлагатай байгаа. Урилга явуулж санал авч бяцхан сонголт хийхээр ажиллаж байна. Дараа нь стратегийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж дундаасаа хамтарсан компани байгуулах юм. Төсөл эхний шатанд явж байна гэж хэлж болох юм.

Төсөлд техникийн зөвлөхөөр ажиллах сонирхолтой олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас санал авч эхлэв.

Төслийн талбайд байгаль орчны үнэлгээ, инженер-геологийн судалгаа хийх сонирхол бүхий дотоодын компаниудаас санал авч эхэллээ.

"Төсөл хамтран хөгжүүлэх гэрээ”-нд Төслийн нэгж болон холбогдох талууд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Станц барихад шаардагдах эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлэхэд М-Си-Эс Холдинг компани тусалж, өмнийн говьд цахилгаан станц барьж байсан туршлагаа хуваалцах бол үйлдвэрлэх эрчим хүчийг худалдан авах Оюу Толгой компани төслийг босгоход хамтарч ажиллаах боллоо.

Төсөлд хуулийн зөвлөхөөр ажиллах сонирхолтой олон улсын нэр хүнд бүхий хуулийн фирмүүдээс санал авч эхлэлээ.

Төсөлд санхүүгийн зөвлөхөөр ажиллах сонирхолтой олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудаас санал авч эхлэв.

Засгийн газар Тавантолгойд 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гаргаад удаагүй байгаа. Төр-хувийн хэвшилийн хамтын оролцоотой баригдах уг төсөлд урьдчилсан тооцоогоор нэг тэрбум орчим ам.доллар шаардагдах ажээ.

"Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж"-ийн Төслийн удирдах хорооны анхны хурал боллоо. Хурлаар төслийн стратегийг батлав. Төслийг хэрэгжүүлэхдээ цаг хожих, ил тод байх, үр ашгийг эрхэмлэх, шударга байх, өрсөлдөөнт байдлыг дэмжих, сонирхлын зөрчил үүсгэхгүй байх зарчим баримтлана.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 129-р тогтоолоор "Тавантолгой Цахилгаан станц" нь 450 МВт чадалтай байхаар тогтов.

Эрчим хүчний сайдын 60-р тушаалаар Эрчим хүчний яамны харьяанд "Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж" байгуулагдаж, захиралаар М.Энхсайхан томилогдов.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 80-р тогтоолоор "Тавантолгой цахилгаан станц төсөл"-ийг "Чингис бонд"-оор санхүүжүүлэх шийдвэр гаргаж. Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгалаа.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ