Монгол Улсын Засгийн газар төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450МВт хүчин чадалтай цахилгаан станц төр-хувийн хэвшлийн оролцоотой барих, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх тогтоолыг 2013 оны 3 дугаар сард гаргасан.

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллага.

Монгол Улсын хөгжлийн банк Засгийн газрын тогтоол, Эдийн засгийн хөгжлийн сайдын шийдвэрийн дагуу төсөлд шаардагдах эхний ээлжийн санхүүжилтийг олгоно. Санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгох юм.

Төслийн зөвлөхүүд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж ТЭЗҮ, холбогдох бусад ажлуудын талаар зөвлөлдлөө. Санхүү, техник, хуулийн зөвлөхүүд долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотод ажиллах юм.

Төслийн удирдах хороо "Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ /ESIA/" -г хийж гүйцэтгэхээр ирүүлсэн саналуудыг хэлэлцэн Английн "Mott MaccDonald" компанийг шалгарууллаа.

Дэд бүтцийн аварга бүтээн байгуулалт “Тавантолгой цахилгаан станц” төсөл хүний нөөцийн “Бэлтгэх- Манлайлах” бодлогыг баримтлана.

Цахилгаан станцын барилгын ерөнхий төлөвлөгөөнд зориулсан инженер-геологийн судалгааны ажил үргэлжилж байна. Талбайн өрөмдлөгийн цооногуудыг 100х90м-ийн зайтайгаар торлон байрлуулж эхний ээлжинд УГБ-1ВС өрмийн төхөөөрөмжүүдээр сэвсгэр хурдсанд 0.2-12.0м гүнтэй 26 цооногийг нийт 98.0 тууш метр өрөмдөөд байна. Инженер-геологийн судалгааны ажил 9 дүгээр сарын эхний долоо хоногт дуусах юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдад төсөл танилцуулах уулзалтыг Солонгос улсад зохион байгууллаа. Энэ үеэр төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Солонгосын Эксим банкны гүйцэтгэх захирал Ил Донгтой “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн хөрөнгө оруулалтын талаар санал солилцсон юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдад төслийг танилцуулах уулзалт Япон улсад боллоо. Танилцуулга уулзалтанд Marubeni, Sojitz, Mitsui зэрэг Японы тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагууд оролцлоо.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж санхүүгийн хэлбэр, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлын даалгавар бэлэн болж мэргэжлийн байгууллагуудад хүргүүллээ.

Монгол Улс маань эдийн засгийн эрчтэй хөгжлийн замд орох түүхэн цаг хугацааны өмнө тулж ирээд байна. Өмнийн говийн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхай, дэд бүтцийн аврага бүтээн байгуулалтууд үүнийг нотлоно. Бүтээн байгуулалтын эдгээр мега төслүүд Монголчууд биднээс удирдлагын шинэ арга зүй, хамтын ажиллагааны шинэ хандлага шаардаж буй юм.Түүний нэг нь “Тавантолгой Цахилгаан Станц” мега төсөл юм.

Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд төрөөс олгох санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохоор боллоо.

Төслийн удирдах хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй. Төслийн удирдах хорооны гишүүд нээлттэй мэдээлэл, өргөн мэдлэг, ажлын туршлагад тулгуурлан төслийн шийдвэрт оролцдог.

Олон улсын хөрөнгө оруулагчдад төсөл танилцуулах уулзалтыг Япон улсад зохион байгууллаа. Танилцуулга уулзалтанд Marubeni, Sojitz, Mitsui зэрэг японы тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагууд оролцсон юм.

Төслийн бэлтгэл үе шатыг 2014 оны 3 дугаар сард багтаан дуусгана. Энэ үе шатанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн баригдах том чадлын цахилгаан станц нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой “Мега” төсөл юм. Төслийг амжилттай хэрэгжүүлэх нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааны шинэ алхам болох агаад говийн бүсийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх дэд бүтцийн аврага бүтээн байгуулалт болох юм.

Эрчим хүчний яамны “Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж” нь төслийн хэрэгжүүлэгч байгууллага. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам , Хөгжлийн банк зэрэг байгууллага төсөлд зохих үүрэгтэй оролцох бөгөөд дараахи зарчимуудыг баримтлан ажиллана.

Төслийн судалгааны ажил өмнө нь хийгдсэн ТЭЗҮ, судалгааг суурь болгон нарийвчлан ажилласан. Ингэхдээ “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой ” ХК -иудын тавантолгой ордыг түшиглэн барих 300МВт чадалтай цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ, “Оюутолгой” ХХК-ийн 450МВт чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-г ашигласан.

Төслийн нэгжийн захиралд зөвлөх үүрэг бүхий мэргэжлийн зөвлөх баг 2013 оны 6 сарын 27 -ны өдөр байгуулагдан ажиллаж байна.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ