Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгж төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны зарчимыг баримтлан ажиллаж байна.нЭнэ хүрээнд төслийн нэгжийн захирал М.Энхсайхан 8 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд төсөл хэрэгжих Өмнөговь аймагт ажиллаж орон нутгийн зүгээс шаардагдах зөвшөөрлийг танилцуулсан юм.

Одоогийн байдлаар төслийн техникийн баримт бичгүүдийг боловсруулах ажил хийгдэж байна. Төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой компаниудаас Япон, БНСУ, Францын дөрвөн компанийг шалгаруулж, техникийн даалгавар хүргүүлэхэд бэлэн болжээ. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн үнэлгээ хийсний дараа хөрөнгө оруулагчийг эцэслэн шалгаруулж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгох ажил явагдаж байна гэлээ.

"Тавантолгойн цахилгаан станц" төслийн явцыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар танилцуулж байна. Энэ өдрүүдэд хуулийн зөвлөх Shearman & Sterling компани "Нүүрс нийлүүлэх гэрээ" , "Хувьцаа эзэмших гэрээ" болон бусад ажлын хэлэлцээр дээр ажиллаж байгаа бол техникийн зөвлөх WorleyParsons компани "Техникийн даалгавар" бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Санхүүгийн зөвлөх Sumitomo Mitsui Banking Corporation төслийн санхүүгийн загварыг боловсруулж байна.

Бид ойрын таван жилдээ нүүрс шингэрүүлэх төсөл буюу нүүрснээс дизель түлш гаргаж авах төсөл дээр ажиллах байх. Түүнээс гадна Засгийн газар Тавантолгойд цахилгаан станц барих гэж байгаа, тэр төсөл дээр ажиллах байх. Энэ хоёр том төсөл дээр цаг зав зарах байх.

Төслийн захирал М.Энхсайхан БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Донг Жоог хүлээн авч уулзлаа. Солонгос улсын элчин төлөөлөгч "Монгол улсад өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудад манай компаниуд оролцож байгаад баяртай байдаг, "Тавантолгойн цахилгаан станц" төслийн хөрөнгө оруулагчийг сонгох урьдчилсан шатанд Солонгос улсын тэргүүлэгч 2 компани шалгарсанд баяртай байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажил дууслаа. Судалгааны ажлыг байгаль орчны судалгаа, үнэлгээний "Грийнтрэндс" ХХК 65 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Цахилгаан станц баригдах талбай болон цахилгаан дамжуулах агаарын шугамын 150 км урт трассын дагуу нийгэм-эдийн засагт нөлөөлөх байдал, уур амьсгалын үндсэн үзүүлэлт, агаарын чанарт нөлөөлөх байдал, амьтны аймагт нөлөөлөх нөлөөлөл зэрэг судалгааг хийж гүйцэтгэн төсөл хэрэгжих орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.

"Марубени" корпорацийн төлөөлөгчид "Тавантолгой цахилгаан станц төсөлд ач холбогдол өгч ажиллаж байна, харин төслийн хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар"-т бэлтгэх хугацаа олон улсын жишигээс богино байна" хэмээсэн юм.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа "Сумитомо Мицуй" банк корпорацийн Азийн бүсийг хариуцсан захирал Нобуру Катотой төслийн явцын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Азийн бүсийг хариуцсан захирал Нобуру "Тавантолгой цахилгаан станцын төсөлд бид чухал ач холбогдол өгч ажиллаж байна.

Төслийн удирдах хороо "Ус нийлүүлэх систем" -д үнэлгээ хийж гүйцэтгэхээр ирүүлсэн саналуудыг хэлэлцэн Австралийн "Aquaterra" компанийг шалгарууллаа.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа Сумитомо Мицуи Банкны корпорацийн Азийн бүсийг хариуцсан захирал Нобуру Катотой төслийн явцын талаар ярилцлаа.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан төслийн ерөнхий явцыг танилцуулж, Хөгжлийн банкнаас олгох зээлийн хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Цахилгаан станцын барилгын ерөнхий төлөвлөлтөнд зориулсан инженер-геологийн судалгааны ажил дууслаа. Судалгааны ажлыг инженер-геологийн "Сойл Трэйд " ХХК 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Судалгааны талбайн өрөмдлөгийн цооногуудыг 100x90м-ийн зайтайгаар торлон байрлуулж 26 цооногийг тус бүр 20.0 м гүн өрөмдөж нийт 520.0 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийсэн байна.

“Оюу Толгой” ХХК нь цахилгаан станцын голлох хэрэглэгч юм. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Төслийн нэгж 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Оюу Толгой ” ХХК-тай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. “Оюу Толгой” ХХК-ийг төлөөлөн Эрчим хүчний стратегийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхсүх ажиллаж байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Японы "Марубени" корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. "Марубени" корпорцийн төлөөлөгчид энэ өдрүүдэд төсөл хэрэгжих Тавантолгойн нүүрсний орд газар, бусад дэд бүтэцтэй танилцах юм.

“Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж” Япон, Солонгос, Америк, Герман, Чех, Сингапур, Хятад, Орос зэрэг орнуудын томоохон 25 хөрөнгө оруулагчдад 2013 оны 07-р сарын 18-нд төсөлд " Сонирхол илэрхийлэх ” урилга илгээн, 2013 оны 08-р сарын 18-ны өдөр Япон, Солонгос, Франц, Хятадын 10 компаниас төсөлд оролцох санал хүлээн авсан

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан төслийн хамтран хэрэгжүүлэгч "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн захирал Я.Батсуурьтай ажлын явцын талаар зөвлөлдлөө. Уулзалтын үеэр Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан төслийн хөрөнгө оруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

Засгийн газрын тогтоолыг үндэслэн Эрчим хүчний сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 60-р тушаалаар “Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгж” байгуулагдан, М.Энхсайханыг захирлаар томилсон.

Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах, эрх бүхий төрийн захиргааны дээд байгууллага.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, төслийн байршил, цахилгаан дамжуулах шугам дагуух амьтны аймгийн тархац, аюулгүй байдлын нөлөөлд хяналт тавьж тусгай зөвшөөрөл олгох юм.

“Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгж” 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ