Монгол Улсын Ерөнхий сайд асан, Тавантолгойн цахилгаан станц мега төслийн захирал М.Энхсайханы "Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил" сэдэвт хэлэлцүүлэг-хуралд танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эгийн гол усан цахилгаан станц" төслийн нэгжийн багт Тавантолгойн цахилгаан станц төслийн явц, хэрэгжилтийг танилцуулж, төсөл хэрэгжүүлэх туршлагаас танилцууллаа.

Тавантолгой цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар энэ оны гуравдугаар сард гаргасан. Нийгэм эдийн засгийн ач холбогдол, монголын эдийн засаг, өмнийн говийн бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн тухайд асар их ач холбогдолтой.

Тавантолгойн цахилгаан станц төслийн талбай, цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг байгаль орчны үнэлгээний "Грийнтрэндс" ХХК 2013 оны 7-9 сард хийж гүйцэтгэсэн. Үнэлгээний тайланг БОНХЯ-ны "Мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцэж баталсан юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцана уу.

Цахилгаан станцын эдэлбэр газар, ЦДАШ-ын кадастрын зураглал, газрын төлөв байдлын судалгаа, чанарын улсын хянан баталгаа, кадастрын зураглал хийж гүйцэтгэх ажил дуусгавар боллоо. Тус ажлыг "Гео Мастер" ХХК-ийн мэргэжилтнүүд 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж гүйцэтгэж буй "Mott MacDonald" компаний мэргэжилтнүүд төслийн талбайд ажиллаа.

ОХУ-ын эрчим хүчний салбарын 2030 он хүртэлх хөгжлийн судалгаанд эрчим хүчний нүүрс, нефть, цахилгаан эрчим хүчний үнийн төлвийг тооцоолсон байна. Тухайлбал, эрчим хүчний нүүрсний үнийн индекс буурах төлөвтэй бол цахилгаан эрчим хүчний үнэ өсөх хандлагатай байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны "Мэргэжлийн зөвлөл"-ийн 9 дүгээр сарын хурлаар "Тавантолгойн цахилгаан станц" төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж баталсан. Байгаль орчны үнэлгээний "Грийнтрэндс" ХХК тус судалгааны ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан "Kansai electric power" компанийн Олон улсын бизнес, хамтын ажиллагааны салбарын менежер Осаму Мизусава, Го Сузуки, Тошиюуки Хаяаши нарыг хүлээн авч уулзлаа.

Цахилгаан станцын эдэлбэр газар, ЦДАШ-ын кадастрын зураглал, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, кадастрын зураглал хийж гүйцэтгэх ажил үргэлжилж байна."Геомастер" ХХК-ийн инженер техникийн ажилчид ЦДАШ-ын трассын дагуух булангийн эргэлт тус бүр дээр, цахилгаан станц барих талбайн эдэлбэр газрын булан тус бүр дээр ГХГЗЗГ-аас батлагдсан эргэлтийн 52 ширхэг цэгийг газар дээр нь бэхэлж, кадастрын зургийг улсын мэдээллийн санд бүртгүүллээ.

БНХАУ-ын эрчим хүчний салбарын ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын үр ашгийг 38% хүртэл өсгөх, эрчим хүчний нүүрсний хэрэглээг 65% хүртэл бууруулахаар эрчим хүчний салбарын төлөвлөгөөнд тусгасан байна.

Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойн уурхай хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ын ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Эрчим хүчний судалгаа, тооцооллын "Энержи интернешнл" ХХК тус ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. ЦДАШ-ын нэвтрүүлэх чадлын тооцоо хийх, шугамын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, техникийн арга хэмжээг төлөвлөх, үндсэн эд ангийн ( шугамын утас, тулгуур, суурь) сонголт хийж, тооцоо боловсруулах ажил 70%-тай үргэлжилж байна.

"Техникийн даалгаварт"-т байгаль орчин, эрүүл ахуйн European Union Directives 2010/75/EU стандарт, турбин-зуухны ASME TDP-1 стандартыг зааж өгсөн байна. Ингэснээр шинээр баригдах "Тавантолгой цахилгаан станц" нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангасан технологиор баригдах юм.

Эрчим хүчний яамны сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр нар оролцсон “Эрчим хүчний салбарын бодлого”-ийг танилцуулах уулзалт дээр Тавантолгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайханы танилцуулсан “Цахилгаан станц: Техник, технологийн хөгжлийн хандлага” презентацийг хүргэж байна. 2013 оны 9 дүгээр сарын 29. ЭХЯ-ны хурлын танхим.

Цахилгаан станцын зураг төсөл, технологийн сонголт Европын холбооны European Union Directives 2010/75/EU стандартыг баримтлахаар "Техникийн даалгавар"-т тусгасан байна. 1000 гаруй хуудас англи хэл дээрх материалыг Төслийн нэгж, төслийн зөвлөх компаниудын мэргэжилтнүүд хамтран 5 сарын хугацаанд боловсруулсан юм.

Төслийн удирдах хороо кадастрын зураглал хийж гүйцэтгэхээр ирүүлсэн саналуудыг хэлэлцэн "ГЕОМАСТЕР" ХХК-иар хийлгэхээр тогтлоо. Цахилгаан станцын эдэлбэр газар, ЦДАШ-ын кадастрын зураглал, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, кадастрын зураглалын ажлын хөтөлбөрийн дагуу хээрийн хэмжилт, судалгааны ажил энэ өдрүүдэд үргэлжилнэ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны "Мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар "Тавантолгой цахилгаан станц" төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж баталлаа. Байгаль орчны үнэлгээний "Грийнтрэндс" ХХК тус судалгааны ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-ий ажилчдад "Тавантолгой цахилгаан станц" мега төслийг танилцууллаа. "Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ" ТӨХК нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгчээс түгээгч, хэрэглэгчдэд дамжуулах, цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

Хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар" бэлтгэх ажил үргэлжилж байна. Төслийн техникийн зөвлөх WorleyParsons компанийн мэргэжилтнүүд болон Төслийн нэгж, оролцогч талуудын техникийн мэргэжилтнүүд "Техникийн даалгавар"-т бэлтгэгдсэн технологи, бусад шийдлийг хэлэлцэж байна .

Бид ОХУ-аас эрчим хүч 133 төгрөгөөр авдаг.Рублийн ханшаас шалтгаалан 140 төгрөг хүрч байна.Гэтэл эрчим хүчний үнэ нэмэгдэхээс өөр арга алга.Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч “Эрдэнэт”, “Бороо гоулд”-д 100 төгрөгөөр өгч байгаа. Ядаж баланслах хэмжээнд хүргэе гэсэн бодолтой байна.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ