Пробити аудит буюу Шударга байдлын аудитын шалгалт Тавантолгой Цахилгаан Станц төсөлд хийгдэхээр болсон байна. Пробити аудит гэдэг нь төсөл уялдаа холбоотой, шударга, зөв хэрэгжиж байгаа эсэхт үнэлгээ өгдөг хөндлөнгийн шалгалт.

Resource for Infrastructure буюу байгалийн баялаг барьцаалж дэд бүтцийн бүтээн байгуулалт барих тохиролцооны тухай Африкын Нэгдсэн Холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Африкын Эдийн Засгийн хорооноос 2011 онд гаргасан тайланг тоймлон хүргэж байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Монгол орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна гэдэг нь Өмнөговьчууд бидний нэр төрийн хэрэг. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө аймаг, сум, багийн удирдлагууд хамтарч ажиллах болно” гэсэн юм.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, салбарын байдлын талаар танилцуулж Монголд шинэ станц барихад баримтлах стратеги болон “Тавантолгой цахилгаан станц” төслийг боловсруулахад баримталсан стратегийг танилцуулсан байна.

Тавантолгой цахилгаан станц төслийн талбай, ЦДАШ-ын дагуу археологийн авран хамгаагалх хайгуулын судалгааны ажил хийгдэж дууслаа. Судалгааны ажлыг археологи, палентологи хайгуулын "Татум Эксплорейшн" ХХК хийж гүйцэтгэсэн юм.

Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн Төслийн Удирдах Хорооны хурал боллоо. Хурлаар төслийн 2013 оны тайлан, 2014 оны төлөвлөлтийг хэлэлцлээ.

Тавантолгойн цахилгаан станц олон улсын байгаль орчны стандартын дагуу баригдана. Цахилгаан станц жилд 730 мянган тонн үнс ялгаруулж, тусгай технологийн дагуу устгана. Станцын үнс зайлуулах системийн товч танилцуулгыг хянах хэмжүүр, автоматикийн инженер Ч.Мягмарын бэлтгэсэн хувилбараар танилцуулж байна.

Олон Улсын Эрчим Хүчний агентлагаас бэлтгэсэн “Дэлхийн нүүрсний үнэ цэнэ” тайлангийн хураангуйг танилцуулж байна. Судалгаанд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээ цаашид тогтмол, өсөлттэй байх бөгөөд 2050 он хүртэл эрчим хүчний найдвартай эх сурвалж байхыг дурьдсан байна.

Mott MacDonald компаний мэргэжилтнүүд Ханбогд, Баян-Овооо, Цогтцэций сумдад төслийн нийгэмд нөлөөлөх байдлын судалгааг хийлээ.

Тус группын Ерөнхийлөгч Сэм Уолш нь энэ оны 1 сард ажлаа хүлээн аваад “хөрөнгө оруулагчдад өндөр ашиг” хүртээх тал дээр анхааран ажиллаж эхэлсэн ба бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд доорх үндсэн бодлогыг салбар бүрийн үйл ажиллагаанд баримталсан байна.

“Оюутолгой” төслийн санхүүжүүлэгч Рио Тинто группын хөрөнгө оруулагчдийн зөвлөгөөн болж өнгөрсөн байна. Тус зөвлөгөөний үеэр группын ерөнхийлөгч бизнестийн үйл ажиллагаа тайланг танилцуулга хийсэн байна. Тус танилцуулгад дурьдсанаар "2010 онд 4 тэрбумын өртэй байсан Рио Тинто Групп нь 2013 оны байдлаар 22 тэрбум долларын өртэй болсон ба 2014 онд энэ өрийн хэмжээг боломжит хэмжээнд буулгах нь Группийн үндсэн зорилгуудын нэг " гэсэн байна.

Тавантолгойн цахилгаан станц мегатөсөл эрчим хүчний тусгай зөвшөөрлүүдээ хүлээн авлаа. Эрчим хүчний зохицуулах хороо, Төслийн нэгж болон төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүч үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг “Тавантолгойн цахилгаан станц төсөл”-д олголоо.

Төслийн нэгж болон төслийн хууль, санхүүгийн зөвлөхүүд Хонконгд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар төслийн "Арилжааны даалгавар"-ын талаар хэлэлцлээ.

Цахилгаан станц барих талбайн хувьд Ухаахудаг төслийн талбайд байрлаж байгаа бөгөөд Ухаахудаг нүүрсний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд Наймдай, Наймантийн 2 эх үүсвэр бүхий, 229 л/с нийлбэр хүчин чадалтай иж бүрэн ус хангамжийн систем бий болсон байгаа юм.

Олон Улсын Эрчим Хүчний агентлагаас бэлтгэсэн “Дэлхийн нүүрсний үнэлгээ” судалгааг танилцуулж байна. Судалгаанд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээ цаашид тогтмол, өсөлттэй байхыг дурьдаж эдийн засгийн тогтвортой өсөлт, байгаль орчны бодлогын талаар шийдвэр гаргагч нарт зөвлөмж өгсөн байна.

Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Н.Жигжидсүрэн Засгийн газрын тогтоол, холбогдох шийдвэр,судалгааг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийг олгох үндэслэлтэйг танилцуулсаны дараа Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нарын санал хураалтаар тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргалаа.

Төслийн "Арилжааны даалгавар"-ын явцыг танилцуулах уулзалт Япон улсад боллоо. Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан Японы "KANSAI ELECTRIC POWER", "MARUBENI CORPORATION"-ийн төлөөлөгчдөд төслийн явц болон "Арилжааны даалгавар"-ын тухай танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Тавантолгойн цахилгаан станц мега төслийн захирал М.Энхсайханы "Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил" сэдэвт хэлэлцүүлэг-хуралд танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эгийн гол усан цахилгаан станц" төслийн нэгжийн багт Тавантолгойн цахилгаан станц төслийн явц, хэрэгжилтийг танилцуулж, төсөл хэрэгжүүлэх туршлагаас танилцууллаа.

Тавантолгой цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар энэ оны гуравдугаар сард гаргасан. Нийгэм эдийн засгийн ач холбогдол, монголын эдийн засаг, өмнийн говийн бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн тухайд асар их ач холбогдолтой.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ