Тавантолгой Цахилгаан Станц Төслийн Нэгжийн захирлаар Д.Батбилэг томилогдлоо. Тэрээр эрчим хүчний салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, тус салбарын тэргүүлэгч мэргэжилтэн юм.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, “Монгол Улс бизнест эргэж ирснийг гэрчлэх нэг том үйл явдал өнөөдөр мөн тохиож байна гэж хэллээ.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Манай эрчим хүчний салбарын хамгийн том, хамгийн сүүлийн бүтээн байгуулалт бол дөрөвдүгээр цахилгаан станц. 1980-аад оны эхээр баригдаж, 1984 онд ашиглалтад орсон. Тухайн үед улс мөнгөө гаргаад л, технологи нь, барих хүн нь бэлэн байв.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, Тавантолгой Цахилгаан Станц Төслийн нэгж, Рио Тинто групп болон Туркойз Хилл Ресурс, Оюутолгой ХХК болон тэдгээрийн санхүү, хуулийн зөвлөх компанийн төлөөлөгчидзэрэг төсөлд оролцогч бүх талууд байлцав.

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд зурлаа.

Төслийн нэгжийн баг Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдэд төслийн танилцуулга хийлээ. Тус багийн нутаг дэвсгэр нь төслийн усан хангамжийн зурвас хоолойтой давхацдаг.

Энэхүү уулзалтаар хөрөнгө оруулагчид шалгаруулалтад амжилттай бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг Төслийн нэгж, оролцогч талуудаас авах юм.

Төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & POSCO Energy консерцумын баг 11 дүгээр сарын 26-28 өдрүүдэд цахилгаан станцын талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажиллаа.

Төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлын ил тод, шударга байдлыг хангахын тулд төсөлд оролцогч талууд Америкт төвтэй Deloitte олон улсын аудитын компанийг “Шударга байдлын үнэлгээ” хийлгэхээр сонгосон.

Арилжааны даалгавар"-ыг урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагчдад хүргүүллээ.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум Бортээг багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж цахилгаан станцын төсөлд "Наймдайн хөндий" гүний усны орд газраас ус ашиглуулахыг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Цахилгаан станцад шаардлагатай усны хэрэглээг тус багийн нутагт байрлах “Наймдайн хөндий” гүний усны орд газраас хангах юм. Иргэдийн нийтийн хуралд Төслийн инженер Р.Дорж “Цахилгаан станцын усны хэрэглээ, ус ашиглах технологи болон орон нутгийн хөгжилд оруулах өгөөж”-ийн талаар танилцуулга хийж, асуултанд хариулсан юм.

Монгол ардын үгэнд "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" гэсэн зүйр үг байдаг. Үүнийг Оюутолгой, Тавантолгой цахилгаан станц зэрэг мега төсөлд хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэлээ.

Монгол Улсын Засгийн Газар болон "Оюу Толгой" ХХК-ийн хооронд "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар Эрчим хүчний сайд М.Сономпил "Монгол Улсын Засгийн газар болон “Оюу Толгой” ХХК хооронд байгуулах “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г танилцуулж, гэрээг байгуулах эрхийг Засгийн газраас авлаа.

Улаанбаатар хотод 6 сарын 19-21-ны хооронд зохион байгуулсан "Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014" олон улсын хурлын үеэр Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан "Эрчим хүчний салбар ба Тавантолгойн цахилгаан станц төсөл" илтгэл танилцууллаа. Тус илтгэлийн бүрэн эхээр нь хүргэж байна.

Компанийн төлөөлөгчид төслийн талбайн дэргэд байрлах ус хангамж, цахилгаан хангамж, бусад дэд бүтцийг үзэж танилцсан бөгөөд эдгээр дэд бүтцүүдийг барилга угсралтын үед шууд ашиглах боломжтой юм.

Энэ уулзалт нь хөрөнгө оруулагчаар шалгарсан компаниудад төсөл хэрэгжүүлэгч талаас тавьж буй хөрөнгө оруулалтын саналын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтад амжилттай оролцох бололцоог олгох юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тавантолгойн цахилгаан станц” мега төсөлд хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан компаниудын төлөөлөгчид “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ