Төслийн нэгжийн захирал болон албаны дарга, ажилтнууд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо 2017 оны 11-р сарын 26-наас 11-р сарын 29-ны өдрүүдэд “Төслийн менежмент, санхүүжилт, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” сэдэвт сургалтанд хамрагдлаа. Уг сургалтын хүрээнд төслийн менежментийн өнөөгийн чиг хандлага, дэлхийн улс орнуудын эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ боловсруулах, байгуулах, хэлэлцээ хийх үйл явц, практик мэдлэгүүдийг олж авснаас гадна төслийн санхүүжилт босгох арга замуудын талаарх мэдлэгийг олж авсан.

Төслийн нэгжийн ажилтнууд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо EPC компанийн ажилтнуудтай ажил хэргийн уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр төслийн нэгжийн зүгээс төслийн талаар танилцуулга хийж, төслийн явцын талаар харилцан ярилцаж, тэдний төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцов. Мөн эрчим хүчний тариф, цахилгаан станцын загвар, техникийн зарим асуудлаар ярилцаж, уулзалт амжилттай болж өнгөрлөө.

PROJECT STAKEHOLDERS

PROJECT INTERNATIONAL CONSULTANTS

SHORT-LISTED FOREIGN & DOMESTIC INVESTORS

SELECTED INVESTORS

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ