Төслийн талбайд ажиллалаа

Нийтэлсэн огноо: 2016-10-14 14:24:14

Тавантолгойн Цахилгаан Станц Төслийн нэгжийн захирал Д.Батбилэг, дэд захирал Э.Очбаяр болон төслийг хамтран хэрэгжүүлэгч Оюутолгой ХХК, Эм-Си-Эс Энержи ХХК-ийн мэргэжилтнүүд төслийн талбай, холбогдох дэд бүтцийн талбайд ажиллаа. Мөн энэ үеэр цахилгаан станцын нүүрс нийлүүлэгчээр ажиллах “Ухаахудаг” , “Тавантолгой”-н нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцав.

Тавантолгойн цахилгаан станц төсөл нь жилд дунджаар 1 сая тонн орчим эрчим хүчний нүүрс хэрэглэх бөгөөд энэхүү хэрэгцээгээ Энержи Ресурс ХК-ийн “Ухаахудаг” уурхай, болон Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн “Тавантолгой” уурхайгаас хангана.

Харин төслийн барилга угсралт, бүтээн байгуулалтын үед шаардагдах эрчим хүч, ус хангамж зэрэг дэд бүтцийн хэрэгцээгээ “Ухаахудаг” уурхайн одоо ашиглаж буй дэд бүтцийг түр хугацаанд ашиглаж хангах юм.

PROJECT STAKEHOLDERS

PROJECT INTERNATIONAL CONSULTANTS

SHORT-LISTED FOREIGN & DOMESTIC INVESTORS

SELECTED INVESTORS

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ