Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар Оюу толгой төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.

Энэхүү цахилгаан станц нь 300 МВт хүчин чадалтай байх бөгөөд Оюу толгой төслийн дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээт шугамаар холбогдох юм.

Мөн ирэх оноос эхлэн Оюу толгой төслийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг дотоодын эрчим хүчний системээс хангаж эхлэх юм.

Тавантолгойн цахилгаан станц байгуулагдсанаар Рио Тинто компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэж дотоодын эрчим хүчээр бүрэн хангагдана. Гэрээ байгуулагдсаны дараагаар хэлэлцээрүүд хийгдэж, барилга угсралтын ажил 2020 оны 3-р сараас эхэлж 2023 оны 6-р сард цахилгаан станц ашиглалтанд орно.

 

Эх сурвалж:

http://zasag.mn/news/view/21487

http://energy.gov.mn/c/927

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ