Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу тэргүүтэй яамны удирдлагууд, Таван толгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэг, дэд захирал Э.Очбаяр нарын албаны хүмүүс  БНХАУ-ын төрийн өмчит Өвөр Монголын Эрчим хүчний компанийн ерөнхийлөгч Ван Ючинг, гүйцэтгэх захирал Жиа Жүнгуо тэргүүтэй төлөөлөгчдийг Эрчим хүчний яаманд 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр шинээр баригдах Тавантолгой цахилгаан станцын талаар Монгол улсын Засгийн газар болон Эрчим хүчний яамны зүгээс баримталж буй бодлого, мөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани болон Өвөр Монголын Эрчим хүчний компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Өвөр Монголын Эрчим Хүч компани нь 1965 онд байгуулагдсан, Өвөр Монголын Хөх хот, Ордос, Шилийн гол, Альшаа, Баяннуур, Бугат хот зэрэг томоохон мужуудад эрчим хүч нийлүүлэгч, 28 салбар оффис бүхий БНХАУ-ын томоохон эрчим хүчний түгээлтийн компани юм.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ