2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр Тавантолгой Цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Батбилэг, дэд захирал Э.Очбаяр, Эм Си Эс Пауэр ХХК- захирал Т.Мөнхтөр, дэд захирал Ш.Мөнхбат нар Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ний Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Чинбат, Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн дарга Ц.Бямбатогтох нарт ТТЦС төслийн танилцуулга уулзалт хийлээ.
 
ТТЦС төслийн нэгжийн захирал Д.Батбилэг төслийн өнөөгийн явцын талаар танилцуулга хийгээд энэхүү төсөл нь Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах төсөл. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдаад төслийн нэгжийн зүгээс Цахилгаан станцын ажлыг түргэвчилж ирэх онд барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Түүнчлэн ТТЦС төслийн нэгж болон ЦДҮС ТӨХК нь төрийн төлөөлөл учраас цаашдын ажлын уялдаа холбоогоо улам бэхжүүлж ажиллана гэв.
 
ЦДҮС ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу  Монгол Улс дотоодын эрчим хүчний эх үүсвэрээ өргөжүүлж байгаад сайшаалтай байгаагаа хэлээд ТТЦС төслийн ирээдүйн ажилд амжилт хүслээ.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ