Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум Бортээг багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж цахилгаан станцын төсөлд "Наймдайн хөндий" гүний усны орд газраас ус ашиглуулахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Гуравдахь удаагийн тус хурлаар Төслийн нэгжийг төлөөлөн дэд захирал Б.Түвшин, инженер Р.Дорж нар төслийн ач холбогдол, усны хэрэглээ, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэргийг тайлбарлаж, шаардлагатай мэдээллийг орон нутгийн иргэдэд өгсөн юм.
 
Орон нутгийн иргэд Тавантолгойн цахилгаан станцын төсөлд гүний ус ашиглуулахыг дэмжихийн сацуу, төслийн багийн хамтран ажиллах саналыг хүлээн авч, Засгийн газрын хэрэгжүүлж буй мега төсөлд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Орон нутаг болон Төслийн нэгж хоорондын хамтран ажиллах гэрээнд "Малчны гар худаг засах, гүний худаг гаргах, Бортээг багийн малчдыг цахилгаан үүсгүүрээр хангах, сумын төвийн хөгжилд хувь нэмэр оруулах" зэрэг үүргийг цахилгаан станцын ирээдүйн хөрөнгө оруулагч нарт үүрэг болгохоор тогтлоо. 

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ