Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар Эрчим хүчний сайд М.Сономпил "Монгол Улсын Засгийн газар болон “Оюу Толгой” ХХК хооронд байгуулах “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г танилцуулж, гэрээг байгуулах эрхийг Засгийн газраас авлаа.  Энэхүү гэрээ нь  “ТТЦС төсөлтэй холбоотой зохицуулалт” , “Оюу Толгой” ХХК-ны ЦДТШ-ыг төрийн өмчид авахтай холбоотой зохицуулалт” бүхий үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. 
 
Тухайлбал ТТЦС төсөлтэй холбоотой хэсэгт  “Оюу Толгой” ХХК нь 450МВт чадлаар эрчим хүч худалдан авагч байх, тус компаний толгой компани банк, санхүүгийн байгууллагуудад санхүүгийн баталгаа гаргах” зэрэг зохицуулалт орсон бол, “Оюу Толгой” ХХК-ны ЦДТШ-ыг төрийн өмчид авахтай холбоотой хэсэгт “БНХАУ-Монгол Улсын хилээс Оюутолгой төслийн талбай хүртэлх 165 км урт, 45 сая ам.долларын хөрөнгө оруулалттай цахилгаан дамжуулах, түгээх шугамыг Монгол Улсын төрийн өмчид үнэ төлбөргүй авах, ТТЦС баригдах хүртэл болон барьж ашиглалтад орсны дараах үеийн шугамын эзэмшил, ашиглалт, импортын эрчим хүчний үнэ тарифийн зарчмыг тодорхойлсон харилцааг зохицуулах юм. 
 
Уг гэрээ нь “Том үйлдвэрлэгч, том хэрэглэгч дээр түшсэн Өмнийн бүсийн эрчим хүчний системтэй болох” боломж нээгдэх стратегийн чухал ач холбогдолтой хэлэлцээр болж буй юм.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ