“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014” энэ сарын 19-21-ны өдрүүдэд Уланбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.  Америк, Япон, Солонгос, Герман, Сингапур, Хонг Конг зэрэг хөрөнгө оруулагч орнуудын банк санхүүгийн байгууллагууд, олон улсын хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирэх тус уулзалтаар Монголд хэрэгжих гэж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулах юм байна.

Монгол Улсын Засгийн газраас ач холбогдол өгч буй уг арга хэмжээний үеэр “Тавантолгойн цахилгаан станц” мега төсөлд хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан  Японы "Kansai Electric Power " , "Marubeni Corporation",  Солонгосын "Daewoo Engineering & Construction", Франц, Солонгосын хамтарсан “Gdf Suez & Posco Energy” компанийн төлөөлөгчдөд Төслийн “Арилжааны даалгавар”-ыг танилцуулах юм байна. Үүний дараа хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан компаний төлөөлөгчид ирээдүйд баригдах цахилгаан станцын талбай, төлөвлөлттэй танилцахаар Оюутолгой, Тавантолгой уурхайд ажиллах юм байна. 

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ