Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Тавантолгойн цахилгаан станц” мега төсөлд хөрөнгө оруулагчаар  урьдчилан шалгарсан компаниудын төлөөлөгчид  “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцохоор  Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгуулага болох Эрчим хүчний яамны харьяа  “Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгж”  хамтран хэрэгжүүлэгч “М-Си-Эс Холдинг” ХХК, “Оюу Толгой” ХХК нар өнөөдөр хөрөнгө оруулагчдад төслийн “Арилжааны даалгавар”-ыг танилцууллаа.

Тус “Арилжааны даалгавар” нь “Цахилгаан эрчим  хүч худалдах, худалдан авах гэрээ” , “Нүүрс нийлүүлэх гэрээ” , “Хөрөнгө оруулалтын гэрээ” зэрэг  10 гаруй гэрээнээс бүрдэх бөгөөд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох гол баримт бичиг болж байгаа юм байна.

Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан “Тавантолгойн цахилгаан станц мега төсөл Монголын анхны IPPтөсөл болох агаад,  нэг мега төслийн араас өөр мега төслийг залгуулж түүнээсээ дараачийн төслүүдийг хөгжүүлж хөгжил рүү хүрдэг зам байдаг. Цахилгаан станцын төсөл бидэнд энэ боломжийг олгох болно” гэж хэлсэн юм.

Хөрөнгө оруулагчаар шалгарсан Франц, Солонгосын хамтарсан “GDF SUEZ & POSCO ENERGY” консорциум Японы "KANSAI ELECTRIC POWER" , "MARUBENI CORPORATION" Солонгосын "DAEWOO ENGINEERING & CONSTRUCTION" компаний төлөөлөгчид маргааш “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцох юм байна.

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ