Тавантолгой цахилгаан станцад хөрөнгө оруулах компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах  “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төслийг танилцууллаа.
 
2013 оны 10 дугаар сард УИХ-аас “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталсан билээ. Уг хуульд Монгол улсад 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах компанитай Монгол Улсын Засгийн газар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж болох тухай заалт орсон юм. Гэрээний үндсэн зорилго нь гадаад хөрөнгө оруулалтыг татахад татварын тогтвортой орчин бий болгох зэрэг бусад асуудлыг зохицуулсан байх юм. 
 
Тавантолгой цахилгаан станцын төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт ойролцоогоор нэг тэрбум ам.доллар болох бөгөөд ирээдүйн хөрөнгө оруулагчтай хийх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төсөл дээр Төслийн нэгж  өөрийн санхүүгийн зөвлөх Японы “Sumitomo Mitsui Banking Corporation” болон хуулийн зөвлөх Америкийн “Shearman $ Sterling”-тай хамтран ажилласан байна. Мөн Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Сангийн яамнаас холбогдох саналуудыг авч, төсөлд тусгасан байна.
 
Энэхүү гэрээний төслийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж эцэслэн боловсрогдсноор  Төслийн нэгжээс Хөрөнгө оруулагчдад явуулах Арилжааны даалгаврын нэг хэсэг болох юм. Ингэснээр төслийг санхүүжүүлэх банк, санхүүгийн байгууллагад итгэл төрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 
 
Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирал М.Энхсайхан  “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ий төслийг  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт танилцуулахад Эрчим хүчний сайд М.Сономпил байлцсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Тавантолгой цахилгаан станц Мега төсөлд амжилт хүсч, Төрийн Их Хаадын гал голомтын өргөөний зургийг бэлэг болгон өглөө.
 

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ