Монгол Улсын Өмнийн бүс нутагт барьж байгуулах Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явц дундын уулзалтыг Токио, Сөүл хотуудад зохион байгууллаа. Японы Kansai Electric, Marubeni Corporation, Солонгосын Daewoo C&E гэсэн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын гурван компани хөрөнгө оруулагчаар оролцохоор уралдаант шалгаруулалтад оролцож буй  юм. Явц дундын уулзалтыг уралдаант шалгаруулалтад оролцогч талуудтай нэг бүрчлэн зохион байгууллаа.
 
Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, Тавантолгой Цахилгаан Станц Төслийн нэгж, Рио Тинто групп болон Туркойз Хилл Ресурс, Оюутолгой ХХК болон тэдгээрийн санхүү, хуулийн зөвлөх компанийн төлөөлөгчидзэрэг төсөлд оролцогч бүх талууд байлцав. 
 
Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс хоёр асуудлыг онцгойлон сонирхож байлаа. Үүнд: Цахилгаан станцийн төслийн санхүүгийн баталгаа түүний дотор “Туркойз Хилл Ресурс” компанийн зүгээс Тавантолгой Цахилгаан Станц төсөлд гарган өгөх “1 тэрбум  ам.доллар”-ын санхүүгийн баталгааны схем. Мөн төслийн усан хангамжийн асуудлыг сонирхож байлаа. 
 
 
 

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ