PROJECT STAKEHOLDERS

PROJECT INTERNATIONAL CONSULTANTS

SHORT-LISTED FOREIGN & DOMESTIC INVESTORS

SELECTED INVESTORS

Төслийн захирлын мэндчилгээ


Тавантолгой цахилгаан станц төслийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд нэн тэргүүнд талархал илэрхийлье.

Монгол Улс маань эдийн засгийн эрчтэй хөгжлийн замд орох түүхэн цаг хугацааны өмнө тулж ирээд байна. Өмнийн говийн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхай, дэд бүтцийн аврага бүтээн байгуулалтууд үүнийг нотлоно. Бүтээн байгуулалтын эдгээр мега төслүүд Монголчууд биднээс удирдлагын шинэ арга зүй,  хамтын ажиллагааны шинэ хандлага шаардаж буй юм.Түүний нэг нь “Тавантолгой Цахилгаан Станц” мега төсөл юм.

Бид төслийг хэрэгжүүлэхдээ цаг хожих явдлыг тэргүүн зэргийн зорилго болгон ажиллах агаад цаг алдах нь төслийн зардлыг өсгөдөг, улс орны дэвших хөдөлгөөнийг боодог тул алдаа гаргахгүй ажиллахыг эрмэлзэх болно.

Түүнчлэн уг төсөл Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэхийн сацуу шийдвэр гаргагчдын бүтээн байгуулалтын төсөлд хандах хандлагад нөлөөж, дараа дараагийн олон мега төслүүдэд ажиллах боловсон хүчин бэлтгэгдэн гарах болно гэдэгт итгэж байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!

Төслийн захирал Д.Батбилэг

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ