Төслийн захирлын мэндчилгээ

Тавантолгой цахилгаан станц төслийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд нэн тэргүүнд талархал илэрхийлье. Монгол Улс маань эдийн засгийн эрчтэй хөгжлийн замд орох түүхэн цаг хугацааны өмнө тулж ирээд байна.

Өмнийн говийн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхай, дэд бүтцийн аврага бүтээн байгуулалтууд үүнийг нотлоно. Бүтээн байгуулалтын эдгээр мега төслүүд Монголчууд биднээс удирдлагын шинэ арга зүй, хамтын ажиллагааны шинэ хандлага шаардаж буй юм.Түүний нэг нь “Тавантолгой Цахилгаан Станц” мега төсөл юм. Бид төслийг хэрэгжүүлэхдээ цаг хожих явдлыг тэргүүн зэргийн зорилго болгон ажиллах агаад цаг алдах нь төслийн зардлыг өсгөдөг, улс орны дэвших хөдөлгөөнийг боодог тул алдаа гаргахгүй ажиллахыг эрмэлзэх болно.

Түүнчлэн уг төсөл Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэхийн сацуу шийдвэр гаргагчдын бүтээн байгуулалтын төсөлд хандах хандлагад нөлөөж, дараа дараагийн олон мега төслүүдэд ажиллах боловсон хүчин бэлтгэгдэн гарах болно гэдэгт итгэж байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!
Төслийн захирал Д.Батбилэг

ТӨСЛИЙН 30РИЛГ0

Өмнөговь, Уха худаг,
Оюу Толгойг найдвартай, байнгын эрчим хүчээр хангах. Хятадаас импортолдог эрчим хүчийг багасгах. Орон нутгийн иргэдийг байнгын эрчим хүчээр хангаж, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах.

ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ГАЗАР

ТТ Цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн талбай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших бөгөөд Даланзадгад хотоос зүүн тийш 95 км, Улаанбаатар хотоос урагш 550 км, Гашуун Сухайтын хилийн боомтоос 254 км-т оршино.

ЦАХИЛГААН СТАНЦ НЬ

Нүүрсний талбай, Эргэлтийн буцламтгай үет (ЭБҮ) зуух, Уурын турбин, цахилгаан үүсгүүр, Агаарын хөргөлттэй конденсатор, Хорт хий, хаягдлыг бууруулах технологи, Ус боловсруулах технологи, Үнс хаях цэг, 220 кВ-ын ЦДАШ зэрэг үндсэн хэсгүүдээс бүрдэнэ

ТӨЛӨВЛӨЛТ

Цахилгаан станцын
зураг төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай байгууллага хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тооцоолол, төлөвлөлт, ашиглалтын үеийн үр ашигтай, найдвартай ажиллах нөхцлийг илүү нарийвчлан
тодорхойлсон.

АШИГЛАЛТ

Станцын ашиглалт ба засварын ажилчдыг үйлдвэрийн ашиглалтын хяналтыг үр ашигтай явуулж чадахаар сургаж бэлтгэнэ. Сургалтын үр дүнг хамгийн сайн байлгах үүднээс ашиглалт засварын ажилчдыг станцыг хүлээн авахаас өмнө ажлын байрууд дээр томилно.

НЭМЖ БАЙГУУЛАХ
ДЭД БҮТЭЦ

Авто зам, захиргааны бусад барилга байгууламж,
Усан хангамж, Ажилчдын кэмп, Анхны тусламжийн төв,
Ослын үед ашиглах дизель үүсгүүр

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ